logo

14 апреля 2017 г.

Ази судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал. Хэзээ: 2017 оны 04-р сарын 14-ны 09:00 цагт. Хаана: Улаанбаатар, МУБИС, хичээлийн I байр, 312 тоот хурлын танхим. 

Зохион байгуулагч: МУБИС, Дорно дахины хэлний тэнхим; МУИС, Ази судлалын тэнхим; ШУТИС, Ази судлалын тэнхим; МУИС-ийн дэргэдэх Күнзийн институт; МУБИС-ийн дэргэдэх Күнзийн институт

Хурлын зорилго: Зүүн Ази бол болон Ойрхи Дорнод судлалын чиглэлээр судалгаа эрхэлж буй гадаад, дотоодын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх , багш, судлаач, эрдэмтэд шинжилгээ судалгааны ажлын үр дүнгээ танилцуулах, санал бодлоо солилцох, харилцан шинэ мэдээлэл түгээх, Ази судлалын өнөөгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэхэд оршино.

Илтгэлийн сэдвийн хамрах хүрээ:

– хэл, уран зохиол;

– гадаад хэл заах арга зүй;

– түүх, соёл;

– нийгэм, эдийн засаг;

– бүс нутаг судлал.

Бүртгэлийн хугацаа: эхлэх – 2017 оны 01-р сарын 20; дуусах – 2017 оны 03-р сарын 15.

Илтгэлийг бүрэн эхээр нь: 2017 оны 03-р сарын 25 дотор ирүүлнэ үү.

Илтгэл хэвлүүлэхэд тавигдах ерөнхий шаардлага: Илтгэлийг MSW программаар Times New Roman солонгос хэлээр Batang, хятад хэлээр SimSun, япон хэлээр MS Mincho фондоор бичих. Хуудсын хэмжээ А4, үсгийн өндөр 10pt, мөр хоорондын зай Single, бичвэрийн хоёр талыг тэгшлэх (Justify). Эшлэлийг зүүлт Insert footnote-ээр бичих. Илтгэл 5-10 хуудас байна. Хамтарсан илтгэл байж болно. Илтгэгчийн нэр, ажлын газар, холбоо барих утас, эрдмийн зэрэг, цолыг тодорхой бичих.

Илтгэлийг хүлээн авах хаяг: МУБИС: Этот адрес электронной почты защищен от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра., 99002773; МУИС: Этот адрес электронной почты защищен от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра., 99893090; ШУТИС: Этот адрес электронной почты защищен от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра., 99109554.