Монгол нэр томьёог тогтолцоотой бүрэлдүүлж эхэлснээс хойш 90 жил өнгөрч, нэр томьёоны багагүй сан хөмрөг, нэр томьёог оноон, тогтоох онол арга зүйн бэлтгэл зохих түвшинд хүрчээ. Шинээр орж ирсэн нэр томьёог оноох, орчуулах, хэвшүүлэх асуудал цаг ямагт тулгарч байдаг тул эдгээрийг тойрсон онолын болоод арга зүйн, техник технологийн дэвшлийг тусгасан шинэ шинэ асуудлууд урган гарсаар байна. Энэ зорилгыг хангах үүднээс «Монгол нэр томьёо судлал-90» сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2014 оны 10 сарын 17-18-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн сектор бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Иймээс эрхэм судлаач, шинжлэх ухааны салбар бүрийн нэр томьёог оноон тогтоогчид, хэлний мэргэжилтэн, орчуулагч, багш, нэр томьёоны талаар судалгаа хийж буй докторант, магистрант Та бүхнийг тус хуралд өргөнөөр оролцохыг урьж байна.
Тус эрдэм шинжилгээний хурал нь дараах чиглэлийг хамарна. Үүнд:
-Монгол нэр томьёо судлалын уламжлал, бодлого;
-Нэр томьёоны онол-аргазүйн асуудал;
-Салбар бүрийн нэр томьёо тогтоосон туршлага;
-Нэр томьёоны толь, түүний боловсруулалт;
-Нэр томьёоны стандарт, өгөгдлийн сан;
-Нэр томьёоны хэрэглээ, орчуулгын асуудалд.
-Этно-исторические и социально-политические процессы;
Эрдэм шинжилгээний хурлын албан ёсны хэл нь: монгол, англи, орос байна.
Хуралд оролцох мэдүүлгийг илтгэлийн нэрийн хамт 2014 оны 06 сарын 01 дотор доорх хаягаар хүлээн авна.
Хурлын илтгэлийг 2014 оны 09 сарын 15-ийг хүртэл дор заасан шаардлагын дагуу цахим хаягаар хүлээн авч, хурлаас өмнө хэвлэнэ. Илтгэл нь хавсралтад заасан шаардлагыг хангасан, компьютерийн Word файлаар бичсэн эх байна. Үндсэн илтгэл монгол хэлээр, хураангуй нь англи болон орос хэл/А4 1х/-ээр байна. Магистрант, докторантууд нь хамтарсан илтгэлтэй бол эрдэм шинжилгээний удирдагчаасаа зөвшөөрөл авсан гарын үсэгтэй байх. Илтгэл нь А4 хэмжээтэй 6-8 хуудсанд багтсан байна. Шаардлага: Word формат; 12 хэмжээтэй Times New Roman үсгээр; мөр хоорондын зай 1.5; Догол мөр – 0,53 см; Зах – 2 см; хуудас дугаарлахгүй; ишлэл зүүлтийг “” хашилтад хийх; тайлбар, жишээ сэлтийг налуу үсгээр бичих. Илтгэлийн нэрийг том үсгээр, тод хараар бичиж, дор нь баруун талд илтгэгчийн овог нэр, Улс, хот, ажил, сургуулийн нэрийг бичих.
Зүүлтийг footnote-ээр хийнэ. Илтгэлийн төгсгөлд Ном зүй хийхдээ зүүлт хийсэн дэс дарааллын дагуу дэсэлж, ном зүйн шаардагдах стандартыг (нэр, овог, бүтээлийн нэр, хэвлэгдсэн хот, хэвлэлийн газар, он, хэвлэлийн нийт хуудас) биелүүлж гүйцэтгэнэ.
Хурлыг зохион байгуулагчдаас гадаадын зочид, төлөөлөгчдийн зочид буудлыг (2014 оны 10 сарын 17-18) хариуцна.
Хурал зохион байгуулагчдын хаяг: Монгол Улс, Улаанбаатар-51, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Хэрэглээ хэл шинжлэлийн сектор. E:mail: Адрес электронной почты защищен от спам-ботов. Для просмотра адреса в вашем браузере должен быть включен Javascript., Адрес электронной почты защищен от спам-ботов. Для просмотра адреса в вашем браузере должен быть включен Javascript., Адрес электронной почты защищен от спам-ботов. Для просмотра адреса в вашем браузере должен быть включен Javascript., www.khelzokhiol.mn.
Хуралд оролцох өргөдлийн загвар:
Овог, нэр (бүрэн бичих)
Улс, хот
Байгууллага (бүтэн нэр)
Албан тушаал
Мэргэжлийн зэрэг
Мэргэжлийн цол
Хаяг
Илтгэлийн нэр
Биеэр оролцох эсэх
Шаардлагатай техник хэрэгсэл (нэрлэх)