logo

10 мая 2019 г.

ШУТИС-ийн ГХС-ийн Ази судлалын тэнхим, МУИС-ийн ШУС-ийн Ази судлалын тэнхим, МУБИС-ийн НХУС-ийн Дорно дахины хэлний тэнхим 2019 оны 05-р сарын 10-ны 09.00 цагт ШУТИС-ийн номын сангийн 604 тоотод Ази судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал (International conference on Asian Studies ICAS-2019) зохион байгуулна. Ази болон Ойрхи Дорнод судлалын чиглэлээр өнөөгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх, сургалт, судалгаа явуулж буй гадаад, дотоодын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш, судлаач, эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ажлыг үр дүнтэй танилцах, санал бодол солилцох, харилцан шинэ мэдээлэл хүлээн авах болон түгээхэд уг хурлыг зорилго оршино.

Илтгэлийн сэдвийн хамрах хүрээ:

– хэл шинжэлэл, утга зохиол;

– боловсрол судлал;

– олон улс, орон судлал;

– түүх, угсаатны зүй, соёл судлал;

– нийгэм, улс төр, эдийн засаг;

– бүс нутаг судлал.

Материалыг 2019 оны 4-р сарын 5-ны дотор хүлээч авч, шүүмжлэгчид өгнө. 2019 оны 4-р сарын 12-ны дотор илтгэгчдэд хариу мэдэгдэнэ.

Илтгэлийг хүлээн авах хаяг: ШУТИС: Адрес электронной почты защищен от спам-ботов. Для просмотра адреса в вашем браузере должен быть включен Javascript., 9910-9554. МУИС: Адрес электронной почты защищен от спам-ботов. Для просмотра адреса в вашем браузере должен быть включен Javascript., 9910-0604.

Илтгэлийн эхэд (5-10 хуудас) тавигдах шаардлага: бодит баримт судалгаанд үндэслэн, шинэлэг санаа дэвшүүлсэн байх; илтгэлийг MSW програмаар Times New Roman-р бичих; хуудсын хэмжээ А4, үсгийн өндөр 10pt, мөр хоорондын зай Single; илтгэлийн сэдвийг монгол, англи хэлээр бичих; эшлэлийг зүүлтээр бичих; 2-3 хүний хамтарсан илтгэл байж болох; илтгэгчийн овог нэр, ажлын газар, салбар хэлтэс, и-мэйл хаяг, эрдмийн зэрэг, цолыг тодорхой бичих; илтгэлийн хураангуй англи хэлээр бичих.