logo

15-18 августа 2019 г.

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгээс “Монгол хэлтэн ард түмний нэр томьёог жигдлэх, нэгдсэн сан үүсгэх асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 8-р сарын 15-аас 18-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хурлын зорилго: Монголчууд эх хэлээрээ нэр томьёо оноон тогтоож, журамлан хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай бөгөөд өнгөрсөн зууны эхэн үеэсшинжлэх ухааны хэлээ боловсронгуй болгоход анхаарч судалгааны ажлаас гадна олон нийтийн хэрэглээний хүрээнд нэр томьёог хэвшүүлэх талаар их ажил хийж ирсэн арвин туршлагатай. Харин, мэдээллийн технологийн хөгжил хувьсгал эрчимжиж, улс үндэстнүүдийн соёл сэтгэлгээ нийлэгшиж, шинжлэх ухаан салбар бүрдээ өргөжин тэлж буй өнөө үед нэр томьёог оноох, жигдлэх, хэрэглэх асуудлыг дахин авч үзэх, монгол хэлтэн ард түмний оролцоог тэгш хангасан нэр томьёоны нэгдсэн сан үүсгэх, нэр томьёо судлагч эрдэмтэд хамтын ажиллагаагаа илүү нягтруулах шаардлага тулгарч байгаа билээ. Тиймээс монгол нэр томьёо сонирхогч, судлагчид судалгааны сүүлийн үеийн үр дүн, мэдлэг мэдээллээ солилцох, хамтын ажиллагаагаа улам бататгахад энэхүү хурлын зорилго оршино.

Хурлын илтгэлийн хамрах хүрээ:

- Монгол нэр томьёог оноох, тогтоох асуудал;

- Монгол хэлтэн ард түмний нэр томьёог жигдлэх асуудал;

- Монгол хэлтэн ард түмний нэр томьёоны сан бүрдүүлэх асуудал.

Илтгэлд тавигдах шаардлага: хурлын сэдэвт холбоотой, урьд хэлэлцүүлээгүй байх; MSW программаар Times New Roman фонтоор бичих; хуудасны хэмжээ: А4, үсгийн өндөр: 12 pt, мөр хоорондын зай: Single; илтгэлийн хэмжээ: 10 нүүрээс илүүгүй; эшлэл: Insert footnote; хэл: монгол, орос, англи.

Оролцогчдыг бүртгэх, илтгэл хүлээн авах хугацаа: Оролцогч нь өөрийн мэдээлэл болон илтгэлийн товчлолыг 2019 оны 6-р сарын 15-ны дотор, илтгэлийн бүрэн эхийг 2019 оны 7-р сарын 25-ны дотор зохион байгуулагчдад ирүүлнэ.

Оролцогч дараах материалыг ирүүлнэ: оролцогчийн нэр, эрдмийн зэрэг цол; албан байгууллагын нэр; утас, факсын дугаар, и-мэйл, шуудангийн хаяг.

Хурлыг зохион байгуулах газар, хугацаа: Улаанбаатар хотноо 2019 оны 8-р сарын 15-наас 18-ны өдрүүдэд болно. Оролцогч замын зардал, байр, хоолны зардлыг өөрөө хариуцна.

Хурлын талаар нэмэлт мэдээлэл, илтгэл хүлээн авах хаяг, утас: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн: E-mail: Адрес электронной почты защищен от спам-ботов. Для просмотра адреса в вашем браузере должен быть включен Javascript.; рhone: 976-11-450480; fax: 976-11-451762; mobile: 00-976-99228644.